Нэр мину – Монголын голомт ХарХорум
Нэмэр мину – Монголын хүн бүхэнд

KHF Үүсгэн байгуулагч

Т.Энхцацар 2014 онд Улаанбаатар хотод “Хархорум Өв Санг” үүсгэн байгуулжээ. Тэрээр Хэл шинжлэлийн чиглэлээр сурч төгссөн бөгөөд  хэд хэдэн эрдэм шинжилгээний ном бүтээл гаргажээ. 2010 онд “Заза Корпорейт Консалтинг” ХХК байгуулсан цагаасаа Монгол улсад гадаадын хөрөнгө оруулагчдыг татах, бизнес байгууллагуудыг Монголд үйл ажиллагаа явуулахад дэмжлэг үзүүлэх чиглэлээр идэвхтэй ажиллаж иржээ. 

Монгол улсад сүүлийн жилүүдэд өрнөж буй улс төр, эдийн засгийн томоохон өөрчлөлтүүд Монголын нүүдлийн аж ахуйн соёлд эерэг ба сөргөөр нөлөөлж эхэлсэн. Улс эх орны язгуур эрх ашиг, үндэсний аюулгүй байдлын үндсэн дархлааны нэгэн багана болсон Монголын нүүдлийн аж байдал түүнтэй холбоотой соёлыг хайрлан хамгаалах, хадгалан дамжуулах, олон түмэнд түгээн дэлгэрүүлэхэд Хархорум Өв сангийн гол зорилго оршино.Тиймээс энэхүү соёлыг тээгч хөдөө орон нутагт буй малчид хөдөлмөрчид болон хүүхэд залуусыг орон нутагтаа мал аж ахуйгаа үргэлжлүүлэн эрхлэхийн зэрэгцээ энэхүү соёлоор дамнуулан эдийн засгийн хувьд хамгаалагдах боломжийг сайжруулах арга замыг эрэлхийлэх болно. 

Энэхүү зорилгыг биелүүлэхэд та бүхнийг бидэнд дэмжиж туслана гэдэгт итгэж байна.